Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цалинг 60 хувиар нэмэхийг шаардаж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх шийдвэрийг Шийдлийн Засгийн газар гаргаад байгаа. 

Цалинг дор хаяж 60 хувиар нэмэхийг шаардаж байна

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэж буй боловсрол, эрүүл мэнд , соёл урлагийн салбарт ажиллагсад Чингисийн талбайд жагсаж байна.

Тэдний зүгээс цалинг дор хаяж 60 хувиар нэмэхийг шаардаж байгаа юм.

Боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн гишүүн С.Зоригтбаатар "Энэ Засгийн газар ухаалаг биш байна. Бүр тэнэг байна. Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханш маш их суларсан. Худалдан авалт ч эрс буурсан.

Манай багш нарын 97 хувь нь цалингийн зээлтэй. Зээлийн хүүнд идэгдсэн байдалтай амьдарч байна.

Ийм хямрал олон улсад тохиолдож л байдаг. Ийм хямралын үед хэзээ ч цалин, тэтгэвэр тэтгэмжийг багасгаж, татвараа нэмдэггүй. Харин ч эсэргээрээ хүүмүүсийн орлогыг аль болох нэмэгдүүлж өөр орлоын эх үүсвэрийг олдог.

Жишээлбэл, уул уурхайн салбараас хөрөнгө босгох хэрэгтэй" хэмээн ярилаа.

Жагсагчдын зүгээс Засгийн газрын хасах, танах ажлаа иргэдээс биш төрийн өндөр албан тушаалтны тансаглалаас эхэлж хийх ёстой гэж үзэж байгаагаа хэлж байгаа юм.

 

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Цэцэгээ "Эмч эмнэлгийн ажилтнуудын цалин маш бага байгаа.

Гэтэл яамнаасаа авхуулаад удирдах байгууллагын бүтэц нүсэр болсоор байна. Эрүүл мэнд, спортын яам гэхэд л сайдаасаа гадна хоёр дэд сайд, тэгээд бас төрийн нарийн бичгийн дарга гээд нэг хүний хийж болох ажлыг гурвуул дөрвүүлээ хийж шаардлагагүй орон тоо гаргасаар байна.

Нэн түрүүнд тэр шаардлагагүй орон тоо, дарга нараа цөөлөөчээ гэж уриалмаар байна" гэлээ.

Цалинг 60 хувиар нэмэх тооцооллыг төгрөгийн ханшийн уналт, инфляцийн түвшинтэй харьцуулж гаргасан бөгөөд ингэж нэмэхгүй тохиолдолд төрийн албан хаагчид өрнөөс өрний хооронд амьдарч амжиргааны түвшин буурсаар байх болно хэмээн жагсагчид хэлж байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10