Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал хойшиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.  

Дараагийн шүүх хуралдаан нэгдүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагт товлогдлоо.

Шүүх хуралдааны үеэр урьд нь гаргасан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээ бүхий байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг улсын яллагч гаргажээ.

Уг хүсэлтийг шүүх хүлээн авч дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ. 

Ингэхдээ Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт урьд нь авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Дараагийн шүүх хуралдаан нэгдүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагт товлогдлоо.