Хурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам, хийсэн ажлын талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар танилцуулга хийлээ.
Монгол Улсын Шадар сайд комиссын даргаар ажиллах болсон
Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангаас нийт 62,5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулан хүн ам, мал амьтан, орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зарцуулжээ.
Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Цогт-Очир мэдээлэл өглөө.
Шинэ он гарсаар Баруун болон Говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудаар өдөртөө нэмэх градус давж дулаарсан. Дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй.
Түүнчлэн, томоохон голуудын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул баталгаатай зам, гүүрээр зорчих хэрэгтэйг иргэдэд анхаарууллаа.
Эдгээр мэдээлэл болон комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.
Түүнчлэн, эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажил хангалтгүй байгаад анхаарч, энэ ажлын тайланг танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!