Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Намын бүлгүүд ээлжит бусаар хуралдав

Б.Энх, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 10
Өдрийн шуудан
Зураг зураг
УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хуралджээ

УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд өчигдөр ээлжит бусаар хуралджээ.

Ийнхүү ээлжит бус хуралдаан зарлах болсон шалтгаан нь өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асууддуудтай холбоотой аж. МАН-ын хувьд Засгийн газраас өргөн барьсан 2014 оны улсын төсвийн төсөлд бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэнэ.

Өнгөрсөн даваа гаригт дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэрээ МАН-ын бүлэг ирэх жилийнхээс урьтаж энэ оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж байсан юм. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой гэж байлаа.

2013 оны төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж 1.5 их наядаар дутсан тул 2014 оны нэгдсэн төсвииг хэлэлцэхиин өмнө өмнөх оныхоо төсвийн тасалдлын шалтгаан, зардал хэмнэх талд Засгийн газар хэрхэн ажиллах зэргийг нэлээд бодитой болгож байж хэлэлцэх ёстой гэх байр суурь барьж байсан ч өчигдөр ийнхүү ирэх оны төсвийг дахин хэлэлцэж эхлээд байна.

Харин “Шударга ёс” эвслийн хувьд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын асуудлаар Төвбанкны удирддагуудаас мэдээлэл авсан байна.

Төвбанкнаас мэдээлж байгаагаар 2014 оны мөнгөний бодлогоор санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хадгалах, эдийн засгийн бодит секторыг мөнгөний боддоготой уялдуулж дэмжих зорилттой байгаа аж.

Харин дунд хугацааны буюу 2015-2016 оны зорилтоор инфляцийг долоон хувиас хэтрүүлэхгүй байх гэнэ.

Зураг