Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотоодын компаниудын зах зээлд нэвтрэх саадыг арилгана"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ, Худалдаа, аж үйлдвэрийн танхим 2013-2014 онд хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэв.

Уг гэрээг үзэглэснээр Монголын зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, дотоодын компаниудын зах зээлд нэвтрэх саадыг арилгаж, үйл ажиллагааг нь өргөтгөх боломжоор хангаад зогсохгүй шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх гол алхам болно гэж Л.Ган-Өлзий дарга хэлсэн.

Иймээс хоёр тал зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй байгааг Танхимын орлогч дарга М.Оюунчимэг дурдав.

Дашрамд дурдахад, дээрх хоёр байгууллага 2006, 2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд үр дүн сайтай ажилласан байна. 

 Танхимыг төлөөлөн орлогч дарга М.Оюунчимэг, ШӨХТГ-ыг төлөөлж Өрсөлдөөн зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзий нар оролцлоо.