Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн бэлэг бүхэн жинхэнэ дотоод сэтгэлийн илэрхийлэл байх учиртай

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Хайр гэдэг тухайн хүний хандлага, зан зуршил, мэдлэгийн илрэл юм. Бэлэг бүр тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг нь мэдээж юм.

Хэн нэгнээс авсан бэлэг он удаан жил тавиур дээр ч юм уу хаа нэгтээ тоос шороонд дарагдан хэвтэж байвал гуниг төрүүлнэ.

Цэцэг, сувенир, жижиг зүйлсээр дамжуулан бид өөрсдийн хандлагаа илчилдэг.

Бэлгийн дэлгүүр урьд өмнөхөөс сонголт сайтай болсон нь сайн боловч, нөгөө талаар сонголтоо санаандаа яв цав тохируулж хийхэд бас хүндрэлтэй байдаг.

Орчин үед хүмүүс бэлгийн чанар чансаанаас тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, хэтэвчний түвшинг тодорхойлох хандлагатай болсон ажиглагдах болсон.

Энэ нь зөв, буруу аль нь болохыг хүн бүр өөрсдөө дор бүрнээ дүгнэх биз ээ.

Харин зарим хүн өөрийнхөө бэлгээр гайхуулах, боломж гарах бүрт "Үүнийг би бэлэглэсэн" гэж тодотгох дуртай байдаг гэнэ.

Энэ бол мэдээж сайн зуршил биш

Хайр гэдэг тухайн хүний хандлага, зан зуршил, мэдлэгийн илрэл юм.

 

Бэлгийг бусдын дэргэд задлах нь эвгүй гэж үздэг хүмүүс цөөн бус байдаг.

Хэдийгээр бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг ч бэлгийг задлахгүйгээр хойш тавих нь тухайн хүнийг үл хүндэтгэсэн, тоомжиргүй хандлагын илрэл болохыг бас бодууштай. Тиймээс бэлгэнд алтан дунджийг баримталж хандах нь зөв болно.

Хэрэв хэн нэгэнтанд бэлэг өгөхөд баярлаж, талархсанаа илэрхийлээд хэсэг хугацааны дараа задлаарай. Европчууд бол шууд задалдаг.

Бэлгээ үзээд уулга алдах, учиргүй баярлах, урам хугарч, гонсойх мэт байдлын аль алиныг гаргах нь зохисгүй.

Бэлэг таалагдаж байгааг энгийн үгээр илэрхийлж дахин талархахад л болно. Бэлгийн үнййг сонирхох, хаанаас авсныг нь асуух, "Энэ чинь надад байгаа" гэх мэтийн хандлага гагцхүү соёлын түвшин доогуур хүмүүс л гаргадаг.

Бэлэг өгөхдөө заавал авах хүнийхээ нас, онцлогт тохируул гэсний хэрэггүй. Нас тогтсон эмэгтэйд үрчлээний эсрэг тос, тураах бэлдмэл бэлэглэвэл мэдээж баярлахгүй шүү дээ.

Тэтгэврийн хөгшинд гэрийн шаахай, хоол хийхэд зүүх хормогч заавал бэлэглэх нь тийм ч зөв санаа биш юм. Бэлэг гэдэг гагцхүү таны чиний сэтгэлийн өглөг л байх ёстой юм шүү.

Зураг