Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Урлагийнхан энэ жил хэрхэн баярлах вэ?

Ч.Гантулга
2014 оны 12 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Шинэ жилийн баяраар хамгийн завгүй байдаг хүмүүс бол урлагийнхан. Албан байгууллагуудын шинэ жилд баяр хүргэж, тэдэнтэй баярыг нь хуваалцах эрхэм үүргийг тэд хүлээдэг. Тэгвэл энэ жил хэрхэн баярлах бол.

Дуучин Б.Сарантуяа: ШИНЭ ЖИЛЭЭ ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭНЭ

-Шинэ жил бол гэр бүлийн баяр. Ялангуяа эцэг, эхчүүд бидний баяр. Ялангуяа эцэг, эхчүүд бидний хувьд хүүхдүүдээ баярлуулах, тэднийхээ хүслийг биелүүлэх чухал өдөр гэж би боддог.

Тиймээс энэ өдрийг баярын ширээний ард гэр бүлийнхэнтэйгээ, халуун ам бүлээрээ сууж өнгөрөөх төлөвлөгөөтэй байна.

Дуучин А.Хаянхярваа: ХҮҮХДИЙНХЭЭ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛНЭ

-Жил бүрийн шинэ жилийн үдшийг гэр бүлээрээ өнгөрөөхийг хүсдэг. Хааяа тоглолттой бол амждаггүй юм. Харин энэ жил гэр бүлдээ заавал зав гаргана.

Дараа нь дотны найзуудынхаа хүрээнд тэмдэглэх төлөвлөгөө бий. Мөн хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлж, амралтын өдрүүдээр хамт байна.

Дуучин Г.Анхмаа: ШИНЭ ОНОО ЧИНГИСИЙН ТАЛБАЙД УГТАНА

-Энэ жил манай хамтлагийн хувьд ололт, амжилт дүүрэн жил байлаа. Ирэх он ч ялгаагүй энэ хэвээрээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Жаахан байхад энэ баяр хамгийн гоё санагддаг байсан.

Өвлийн өвгөн ааваас ууттай бэлэг авна гэж бодохоор тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Харин энэ жил манай хамтлаг Чингисийн талбай дээр шинэ оноо угтаж магадгүй. Учир нь маргааш шоу тоглолттой.

Зураг