Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дариймаа: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Баярын болон амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн инженер Э.Дариймаагаас тодрууллаа.

-Ойрд хүйтний эрч бага зэрэг суларлаа. Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай.

Тодруулбал, Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-23 хэм, харин бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 14-19 хэмийн хүйтэн байна.

Ялангуяа маргааш буюу баярын өдөр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

-Тэгвэл долоо хоногийн төлөв байдал ямар байгааг тодруулаач?

-Баярын дараагаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

-Ойрын үед цас орох уу?

-Маргааш зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим хэсэгт бага зэрэг цастай. 

Салхи 2, 3-нд баруун болон Говийн нутгуудад секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Зураг