Бүх Оросын өвлийн өвгөн шидэт технологийн тусламжтайгаар өчигдөр Москва хотын шинэ жилийн гацуурыг асаажээ.
Оросын нийслэл Москва хот дахь ёслолынг ажиллагааны гол хэсгүүдийн нэг болох Ардын аж ахуйн ололтын үзэсгэлэнгийн байранд Өвлийн өвгөн ирж, түүнийг угтах ёслолын ажиллагаа болсон байна.
Үзэсгэлэнгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь цасны хаант улс шиг чимэглэсэн байжээ. Өвлийн өвгөн олны өмнө үг хэрэхдээ жил бүр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, халуун сэтгэлтэй хүмүүс, найз нөхөд нь амьдардаг Москва хотод ирэхдээ таатай байдаг гэжээ.
Москва хотын дарга Сергей Собянин Өвлийн өвгөнийг угтах ёслолд оролцон, хүмүүст ирж буй шинэ жилийн мэнд хүргэн, амжилт, эрүүл мэнд хүсч, мөн Ардын аж ахуйн ололтын үзэсгэлэн дээр Өвлийн өвгөний шинэ байр нээгдсэн талаар мэдэгдсэн байна. “Бид өвлийн өвгөнд гайхалтай байшин бэлэглэсэн, түүний гэр рүү олон мянган хүүхдүүд зочилж болно. Хүүхдүүд тэнд гайхамшгийг үзэн, өвлийн өвгөнтэй зургаа авахуулж, ярилцах боломжтой” хэмээн Москва хотын дарга өгүүлжээ.
20510 квадрат метрийн талбайтай хиймэл мөс ашигласан бөгөөд 57,3 мянган квадрат метр гэдгээрээ дэлхийн хамгийн том мөсөн гулгуурт тооцогдож байгаа.
“Хэдийгээр асуудлууд их байгаа ч Москва гоёмсог, баярын уур амьсгал бүрэн орсон харагдаж байна. Бид ирэх жилдээ бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэн сайхан сэтгэгдэлтэйгээр оноо угтана гэж би найдаж байна” хэмээн хотын дарга онцолжээ.
Өвлийн өвгөн гол гацууруудын нэгийг “ид шидээр” асаан, газраас урган гарч буй мэт гайхалтай гэрлийн үзүүлбэр олон хүний сэтгэлийг хөдлгөжээ. Мөн гацуур зассан талбайд дэлхий дээрх хамгийн том, хиймэл мөстэй зөөврийн мөсөн гулгуурын талбай нээгдсэн байна.
Нийтдээ 20510 квадрат метрийн талбайтай хиймэл мөс ашигласан бөгөөд 57,3 мянган квадрат метр гэдгээрээ дэлхийн хамгийн том мөсөн гулгуурт тооцогдож байгаа юм байна.
БИЧЛЭГ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!