Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад төрөлт эрс өсчээ

М.Хүслэн
2014 оны 12 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

БНХАУ-д энэ онд хүүхдийн тоо эрс өсчээ. Тус улсын эрх баригчид хятад үндэстэн хөгширч байгаа тул “Нэг гэр бүлд нэг хүүхэд” хэмээх хатуу бодлогоо зөөлрүүлсэн билээ.

Түүнчлэн энэ онд Хятадад амаржсан эхчүүд болон шинээр төрсөн хүүхдэд хэрэгтэй бараа, бүтээгдэхүүний худалдаа эрс нэмэгдэж, интернэт худалдан авалт 35 хувиар өссөн байна.

БНХАУ-д төрөлт эрс өссөн нь хоёр учиртай гэнэ

Нэгдүгээрт, хатуу бодлого зөөлөрснийх,

Хоёрдугаарт, морь жил хятадуудын хувьд билэг­дэлтэй, ээлтэй сайн жил байдаг аж. Тиймээс элдэв ёс заншилд итгэмтгий хятад иргэд ивээл муутай хонь биш, морь жилд хүүхэдтэй болохыг илүүд үзжээ.

БНХАУ-ын 31 мужийн 29-д нь “нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлогыг өөрчилж, хэрэв гэр бүлийн хосын аль нэг нь айлын ганц бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Ингэснээр 1970-аад оны эцсээр баталсан хатуу бодлого зөөлөрч эхлэв.

Бээжин хотын иргэн Сай Жияу хэлэхдээ “Хоёр хүүхэдтэй болох нь бидэн шиг залуу гэр бүлд сайн боллоо. Ганц хүүхэд амиа хичээдэг хүн болж төлөвшдөг. Тиймээс бид энэ жил хоёр дахь хүүхэдтэй болохоор төлөвлөсөн” гэв.

Гуандун мужид жирэмсэн эмэгтэйчүүд олноор тааралддаг болжээ. Энэ оны гуравдугаар сард хоёр дахь хүүхдийг төрүүлж болдог шинэ журмыг гаргаснаар тус мужийн төрөх эмнэлгүүдэд ор олдохоо больсон байна. Тиймээс төрөх эмнэлгүүдэд 40 ор нэмж тавьжээ.

Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж буй эхчүүд хугацаа нь болоогүй байхад урьдчилан захиалга өгдөг болсон байна.

“Нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлого Хятадад хөг­шин хүний тоо маш ихээр нэмэгдэхэд хүр­гэжээ.

“Нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлого Хятадад хөг­шин хүний тоо маш ихээр нэмэгдэхэд хүр­гэжээ.

Түүнээс гадна гэр бүлүүд үр удмаа үргэлж­лүүлэхийг хүсч хүү­тэй болохын тулд эмэг­тэй хүүхэд байвал аборт хийл­гэдэг болсон би­лээ.

Түү­ний улмаас тус ул­сад хүйсийн тэнцвэртэй бай­дал алдагдаж, арван жи­лийн дараа гэхэд 30 сая хар­чуудад эхнэр олдохгүй байх аюул тулгараад байна.

Өнөөдөр Хятадад 30 насны ганц бие эрчүү­дийн ихэнх хувь нь эрх өссөн айлын ганц хүү аж. 2050 он гэхэд БНХАУ-д дөр­вөн хүн тутмын нэг нь тэтгэврийн хүмүүс байх бол­но хэмээх судалгаа гарчээ.

Зураг