Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тасалгааны цэцэг, тансаг “хун”-тай дуучин

Ч.Гантулга
2014 оны 12 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Ардын жүжигчин, дуучин А. Долгор тасалгааны цэцэг тарих хоббитой ажээ. Тэрээр чөлөөт цагаараа цэцэг үрслүүлж, тэднийгээ арчилж, тордох нь зугаатай байдаг тухай хуучилсан юм.

Мөн “Цэцэг хүнд дулаан энерги, цэвэр агаар бэлэглэдэг учир эрүүл мэндэд тустай” гэдгийг онцолж байв. Ардын жүжигчний гэрээр дүүрэн
өнгө өнгийн цэцэгс бий.

Өглөө бүхэн тэдгээр цэцэгсийнхээ анхилам үнэрт сэрж эрч хүч сэтгэл л ханамжийг мэдэрдэг ажээ.

Болор мөнгөлөг өнгөтэй тэр хунга хоймортоо тавин дээдэлдэг юм байна.

Дуучин мaань хамгийн сүүлд цонхны тавцан болон унталгын өрөөнийхөө жижигхэн ширээн дээр үзэсгэлэнт сарнай үрслүүлсэн байна.

Зарим цэцэг зөвхөн зун дэлбээлдэг бол тасалгааны нөхцөлд өвлөөр дэлбээлдэг цэцэг цөөнгүй байдаг ажээ. Мөн цэцэг бүхэн бэлгэдэлтэй учир тарих цэцгээ бэлгэдлийг нь харж, сонгодог гэж байв.

 

 

Харин түүний хорхойсон цуглуулдаг цуглуулга нь алдар цагаан хун.

Анх “Бодлын цагаан хун” дуугаараа “Морин хуур” наадмын шилдэг болоход нь дууны зохиолч, яруу найраг Д.Амгалан хун бэлэглэжээ.

Түүнээс хойш хун цуглуулах дуртай болсон гэнэ.Түүний энэ хоббиг нь ойр дотныхон нь мэддэг учир хунта холбоотой бэлэг өгөх нь элбэг гэв.

А.Долгорт энгийн шаазан хун болон болор, өнгөт, болор “Кармен” гээд олон төрлий хунгийн баримал бий.

Дуучин бүсгүй “Хун үргэлж хосоороо амьдардаг. Хайрандаа их үнэн амьтан. Нэг нь хорвоогоо явахад дагаад үхдэг. Үүний хэрэв хүнтэй зүйрлэвэл агуу хайрын сэтгэл шүү дээ” гэсэн юм.

Түүний хунгийн цуглуулга 200 гаруй болжээ. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж бүр үзэсгэлэн гаргах хэмжээн хүрнэ гэдэгт эргэлздэггүй гэв.

Түүний хамгийн хайртай хунгаа нөхөр нь бэлэглэжээ. Болор мөнгөлөг өнгөтэй тэр хунга хоймортоо тавин дээдэлдэг юм байна.

Зураг