Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хордлогын шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилбэл эмчид яаралтай хандаарай

Ж.Отгонмягмар
2014 оны 12 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Байгууллагуудын шинэ жилийн баяр ид болж буй энэ цаг үед иргэд хоолны хордлогод орох болох тохиолдол их гарч байгаа. Тиймээс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийн мэргэжилтэн Н.Баатарсүхээс тодрууллаа. 

-Шинэ жилийн баярын өдрүүдэд хоолны хордлого, томуу, осол гэмтлийн улмаас эмнэлгийн ачаалал ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор иргэ­дэд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Иргэд баярын өдрүүдэд архи, дарснаас татгалзах, согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх хэрэгтэй.

Түүнчлэн хоол ундыг тохируулан хэрэглэх, дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуугаас сэргийлэх бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  илүү анхаарал хандуулах нь чухал.

Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс ордог.

Мөн гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах, агаарын бохирдлоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарахдаа амны хаалт хийх, хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угааж байх, хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах шаардлагатай.

Хэрэв гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. 

-Иргэд баярын өдрүүдэд хоолны хордлого болох тохиолдол ихэсдэг. Тиймээс сэрэмжлүүлэг, мэдээ мэдээл­лийг хүргэх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Баяр болж байгаатай холбог­дуулан хоолны хордлогод халд­вараас сэргийлэх талаар ир­гэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зо­риу­лан сэрэмжлүүлгийг хүр­гүүлж байна.

Ер нь хоолны хорд­ло­гын үед илрэх шинж тэм­дэ­гүүд нь маш тодорхой бай­даг.

Тодруулбал, хоолны хорд­логоор өвчилсөн хүнд хо­доод гэдэсний хямралын шинж болох

  • Суулгах,
     
  • Дотор муу­хай­рах,
     
  • Бөөлжих,
     
  • Гэдэс баз­лах,
     
  • Халуурах толгой өвдөх,  
     
  • Яд­рах,  
     
  • Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,
     
  • Ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. 

-Хэрэв эдгээр шалтгаан нь хүнснээс болсон гэж үзвэл ямар  арга  хэмжээг авах шаардлагатай вэ?

-Яаралтай эмчид хандах хэрэгтэй. Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх буюу цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмчид зайлшгүй хандаарай.

Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс ордог гэдгийг анхаарах нь чухал. 

Дашрамд дурьдахад, хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэг­дэх хэрэгтэй.

-Хоолны хордлогоос сэр­гийлэх талаар зөвлөмжийг өгөөч?

-Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газ­рууд зэрэг хоол хүнсний үйлд­вэрлэл үйлчилгээний газ­руу­дад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хад­га­лах, хэрэглэх зэрэг зөв­лөм­жийг баяртай ёслолтой хол­­боо­­той­гоор иргэдэд өг­дөг. 

Тодруул­бал,

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүс­лийн бичигтэй, тээ­вэр­лэлт, хадгалалтын горим ба­рим­талдаг,
     
  • Ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох,
     
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлд­вэр­лэсэн он, сар, өдөр, хад­га­лах хугацаа,
     
  • Хадгалалтын нөх­цөл зэргийг харах, өн­дөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах шаардлагатай. 
Түүнчлэн хоо­лыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах, хоол хүн­сийг бэлтгэх, хэрэглэхийн өм­нө,бие зассаны дараа гараа угаах, жимс, ногоог угааж, бү­лээн усаар зайлж хэрэглэх нь зүйтэй.

 

Зураг