Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Алина Кабаевагийн тухай дуулиан

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын нийгмийн сүлжээний од Александр Белов Москва хотын гадна авсан гэрэл зургийг Facebook хуудсандаа оруулсан нь шуугиан тариад байна.

Тэр нэгэн кофе шопын гадаа зогсох автомат буутай хамгаалалтынхны зураг оруулаад тайлбар дээр нь "Кофе уухын тулд ийм өндөр хамгаалалттай ирдэг хэн байдаг билээ? Та нар таагаарай гэжээ". Удалгүй хариулт тодорхой болж тэр хүн нь Оросын ерөнхийлөгч Путины найз бүсгүй гэгддэг Алина Кабаева байжээ.

Facebook болон Вконтакте сүлжээгээр олон мянган хүн уг баримтыг үзсэний дараа устгагдсан байна.

ОХУ-ын ДУМын гишүүнээр долоон жил ажилласны эцэст Кабаева нь Оросын хамгийн том хэвлэл мэдээллийн компани болох National Media Group-ын тэргүүнээр томилогдсон юм.

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш олны өмнө ил гараагүй гэж хэвлэлийнхэн баталдаг.

2008 онд Московский Корреспондент сонинд түүнийг В.Путинтэй холбоотойг анх дэлгэж байсан ч хоёул үгүйсгэцгээдэг юм.

Зөвхөн олигархуудын авч чадах ийм өндөр хамгаалалттай яваа нь олны анхаарлыг татаж ерөнхийлөгч В.Путинтэй холбоотой гэх цуурхлыг улам бүр лавшруулж байна.