Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цахим ертөнцөд тавьдаг үйлдлийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ийм үйлдэлтэй таван залууг илрүүлжээ.
Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цахим ертөнцөд тавьдаг үйлдлийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.
Тэд сүүлийн үед шинээр нээлтээ хийсэн Монголын уран сайхны кинонуудыг хууль бусаар хуулбарлан кино сайт, фэйсбүүк хуудас, www.youtube.com цахим хуудаст ашиг олохоор байршуулдаг байжээ.
Эдгээр үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн 140.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Уг хуулийн заалтаар буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 cap хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай аж.
Эрүүгийн хуулийн 140.1 /Хуулийн заалт/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|