Мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулан хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийджээ.
Зориулалтын талбайг өнөөдөр буюу арванхоёр дугаар сарын 19-нд ашиглалтад оруулахаар боллоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байгуулсан мөсөн гулгуурын талбай Нийслэлийн иргэд, хүүхэд залууст өдөр бүр 10.00-00.00 цагийн хооронд үйлчилнэ.
1 цаг гулгахад гадуур үйл ажиллагаа явуулж байгаа мөсөн гулгуурын талбайн тарифаас 2 дахин хямд буюу 1500 төгрөг төлөх юм байна.
Нэг дор 50-100 хүн гулгах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|