Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ УТЗ-ийн хурлын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар тус намын дэд дарга М.Хүрэлсүхийг Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамны Дэд сайдад нэр дэвшүүлжээ.
М.Хүрэлсүх Байгаль хамгаалах сангийн захирлаар ажиллаж байна.
Тус намаас Дэд сайдын сунгаанд УТЗ-ийн гишүүн Ч.Базар, Р.Булгамаа, Д.Батбаатар, М.Хүрэлсүх З.Түмэнжаргал нарын нэр дэвшигдсэн ч 3 гишүүн нэрээ татаж, Р.Булгамаа, М.Хүрэлсүх нар өрсөлдсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!