Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдаж Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулав.
Төсвийн тодотгол хийхдээ
Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлтэй холбогдуулан тус сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 25,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2014 онд тодотголын төсөлд тусгасан шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдын багцад байхгүй байгааг тодруулав.
Дээрх төслүүдийг дэмжиж буй санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжилахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.