Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Обама Оросын эсрэг шинэ хоригийн тухай хуулинд гарын үсэг зурна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоног дуусахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оростой холбоотой шинэ хориг арга хэмжээ болон Украйнд тусламж үзүүлэх тухай конгрессоор хэлэлцэгдсэн хуулинд гарын үсэг зурна гэж Цагаан ордноос мэдээллээ. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнестийн өгүүлснээр Обама урьдын адил хуулийн тал дээр санаа зовниж байгаа ч тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд хууль тусална гэж үзэж байгаа гэнэ. 

“Украйны эрх чөлөөг дэмжих тухай хууль”-д Оросын батлан хамгаалахын үйлдвэрлэлд голчлон чиглэгдсэн хориг арга хэмжээнүүд тусгагдсан байгаа гэнэ. Энэ хуулийн төслийг өнгөрсөн Бямба гарагт Конгресс дийлэнх олонхийн саналаар дэмжсэн юм. 

Конгрессоор дэмжигдсэн хуулийн төсөлд Америкийн Төрийн тэргүүн гарын үсэг зурвал АНУ “Рособоронэкспорт” болон Оросын бусад Батлан хамгаалахын үйлдвэрлэлд хориг арга хэмжээ тавих юм байна.

Түүнчлэн энэ хууль батлагдснаар Украйнд цэргийн тусламж үзүүлэх боломжтой болох ч энэ хуулийн дагуу зайлшгүй тусламж үзүүлэх үүрэг хүлээхгүй гэнэ.

Энэ хуулийн дагуу Украйнд үзүүлж болох цэргийн тусламжинд танк эсэргүүцэх зэвсэг, артиллерийн эсрэг радар, тагнуулын нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээ төлөвлөгдөж байгаа юм байна. Цэргийн тусламжийн зардал нь 350 сая ам.доллар болох бөгөөд хоёр жилийн дотор зардлыг нөхөх гэнэ. Мөн Оросын хувь хүмүүсийн эсрэг тавих хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх юм байна.

Харин Орос улс “Украйны эрх чөлөөг дэмжих тухай ” хуулийг сөргөлдөөн үүсгэх баримт бичиг хэмээн ил тодоор мэдэгдэл хийсэн юм.



Энд дуулгахад АНУ, Европын холбоо болон өөр хэд хэдэн орнууд Крымийг Орост нэгдсэн болон Украйны Дорнод хэсэгт зэвсэгт хэт даврагчдыг дэмжиж байгаа гэдэгтэй нь  холбоотойгоор Оросыг эсрэг олон хориг арга хэмжээ аваад байгаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Ром хотноо уулзсны дараа хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоногийн дотор хориг арга хэмжээнүүдийг цуцлах боломжтой гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгч Путин ямар сонголт хийхээс шалтгаална гэж онцолж байсан юм.

/Эх сурвалж: ВВС/