Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын мэдлэг, зөвлөгөө

Б.Туул
2014 оны 12 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

A: Баянхонгор аймгийн төвийн IX цэцэрлэг сан техникийн засварт зарцуулна гэж эцэг, эхчүүдээс 30 мянган төгрөг хурааж байна. Ингэж мөнгө хураах нь зөв үү?

Баянхонгор аймгийн иргэн Б.Мягмаржав

Х: БСШУ-ы сайдын А/92 тоот тушаалаар эцэг, эхчүүдээс ямар нэгэн мөнгөн хураамж авахыг хориглосон. Тиймээс та аймгийнхаа Боловсролын газар болон хууль сахиулах байгууллагад хандах хэрэгтэй.


A: Би ШУТИС-ийн хоёрдугаар курсын оюутан. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш банк, Сургалтын төрийн сангийн буруугаас болж 70 мянган төгрөгөө авч чадаагүй. Сургалтын төрийн сангаас өмнөх онуудын мөнгийг нөхөж олгохгүй гэх юм. Хаана хандах вэ?

ШУТИС-ийн оюутан

Х: Та өөрийн талаар тодорхой /овог, нэр, оюутны код зэрэг/ мэдээллээ ирүүлнэ үү. Бид ШУТИС болон Сургалтын төрийн сантай холбогдож асуудлыг тодруулаад хариу өгөх болно.

БСШУЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуу


“Боловсролын мэдээ” сонинд энэ удаа гадаадын их, дээд сургуулиудад хэрхэн суралцах тухай цөөнгүй асуулт иржээ. Тиймээс энэ удаа АНУ-д суралцаж, мэргэжил дээшлүүлэх сонирхолтой хүмүүст зориулан тус улсын Элчин сайдын яамнаас дараах асуултад хариулт авлаа.

A: Би АНУ-д суралцах хүсэлтэй байна. Оюутны виз хэрхэн мэдүүлэх вэ?

Х: Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын их сургууль, коллежид суралцахыг сонирхож байгаад тань талархаж байна.

 Сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө виз мэдүүлж болно.

АНУ-д суралцах хүсэлтэй Монголчууд F-1 эсвэл J-1 цагаачлалын бус оюутны виз мэдүүлэх ёстой.

Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид суралцах хүсэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог.

Харин урт хугацаагаар, зөвхөн англи хэлний сургалтанд хамрагдахаар виз мэдүүлж байгаа тохиолдолд виз олгох магадлал маш бага гэдгийг сайтар анхаараарай.

Та шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн бол сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө виз мэдүүлж болно.

A: Би сургуулиа солимоор байна. Надад шинэ l-20 хэрэгтэй юу?

Х: Хэрэв та АНУ-д байхдаа АНУ-аас гаралгүйгээр сургуулиа солихоор төлөвлөж байгаа бол шилжин очих боловсролын байгууллагаасаа 1-20 шинээр авах хэрэгтэй.

Та одоо сурч байгаа сургуулиасаа SE-VIS систем дэх өөрийн оюутны статусыг идэвхгүй болгуулах ёстой. Үүнээс гадна Дотоодын байдлын департаментад таны талаар оюутны визийн зөрчилтэй гэсэн мэдээлэл байхгүй байх ёстой.

Та АНУ-аас гарч явсныхаа дараа l-20 дээр бичигдсэн сургуулиа солихоор шийдсэн бол АНУ руу зорчихоосоо өмнө шинэ l-20 авах ёстой. Та шинээр виз мэдүүлэхийн тулд Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй.

 

Зураг