Улс үндэстний хэл нь хэр олон хүн хэрэглэдэг вэ гэдгээс гадна соёлын нөлөө нь чухал байдаг аж.
Саяхан Массачусеттсын Технологийн Их сургуулийн мэргэжилтнүүдийн тэргүүлсэн судалгааны баг дэлхий дээр аль хэл хамгийн нөлөөтэй байгааг судалж гаргасан байна.
Ингэхдээ тухайн хэлнээс бусад хэл рүү хэр олон ном орчуулагдаж байгаа, тухайн хэл дээр онлайн орчинд (Wikipedia, Twitter) хэр олон хүн мэдээлэл солилцож байгааг үндэслэл болгосон байна.
Эндээс харвал номын орчуулгын хувьд Англи, Орос, Франц хэлүүд голлодог бол онлайн орчинд Англи хэл голлодог нь харагдаж байна.
Сонирхолтой нь Монгол хэл рүү Орос, Хятад хэлнээс хамгийн их ном орчуулагддаг бол бусад хэлнээс орчуулах орчуулга нь анзаарагдах хэмжээнд байдаггүй бололтой. Харин Монгол хэлнээс зөвхөн Орос хэл рүү орчуулагддаг гэнэ.
Wikipedia орчинд Монгол хэл дээр мэдээлэл оруулдаг хэрэглэгчдийн хоёр дахь хэл нь Англи хэл байгааг харуулсан байна.
Twitter орчинд Монгол хэл ямар нэг байдлаар огт танигдаагүй байна.
Судалгааны дэлгэрэнгүй тайлантай эндээс танилцаж болно.
Зураг дээр дараад томруулан харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!