Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйтай Санта бэлэг тараана

Э.Орхон
2014 оны 12 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Ирэх бямба гарагт “Дугуйтай Санта” парад болох гэж байна.

“Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран багачууддаа сэтгэлийн бэлэг барих “Дугуйтай Санта-2014” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд

  • Чингисийн талбай
  • Баруун дөрвөн зам
  • Зүүн дөрвөн зам
  • Багшийн дээд
  • 25 дугаар тусгай дунд сургууль гэсэн маршрутаар “Дугуйтай Санта” парад үргэлжлэх аж.


Парадад 120-200 Санта оролцох бөгөөд уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хэн ч бүртгүүлэх боломжтой аж.

Хамгийн гол нь бүртгүүлэх Санта нарт дугуй, Сантагийн хувцас байх шаардлага тавьж байгаа гэнэ.

“Дугуйтай Санта” аянд оролцсон хүн бүрт сайн үйлсийн аяны нэгдэлд багтсаныг нь нотлон гэрчилгээ, дурсамж хадгалуулах ажээ.

Хэрэв та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-д хандаарай.

Зураг