- Эдийн засгийн онцлох мэдээ -
HSBC болон Markit-аас тооцдог PMI-ийн урьдчилсан индекс 49.5 болж бууран долоон сарынхаа доод хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн өсөлтийг чиглүүлдэг уламжлалт салбар болох үл хөдлөх хөрөнгө болон давуун бүтээгдэхүүний экспортын өсөлт саарсан бол шинээр бий болж буй хувийн байгууллагуудын бүтээгдэхүүн болон эмийн хэрэглээний өсөлт сайн байгаа аж.
Хятадын өсөлт үйлдвэрлэлд суурилдаг байсан бол үйлчилгээнд суурилсан өсөлттэй болж эдийн засгийн загвар нь өөрчлөгдөж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор Хятадын төв банк нь мөнгөний зөөлөн бодлого баримтлах шийдвэрийг гаргаад байна.
/Эх сурвалж: www.bloomberg.com/
Fitch Хасбанкны үнэлгээг хэвээр үлдээлээ
Хасбанкны төлөв байдлыг “сөрөг” хэвээр үлдээж, B үнэлгээ өгчээ. Ийм үнэлгээ авахад бизнесийн орчин муудсан нь голчлон нөлөөлсөн байна. Банкны менежментийн зүгээс зээлийн бодлогоо чангатгаж байгаа юм.
"Зээлийн өсөлтийг хязгаарлах, гадаадын валютын зээлээ хумих, зээл гаргахдаа өндөр шалгуур тавих зэргээр Хасбанк одоогийн үнэлгээгээ хадгалж үлдэх боломжтой гэж Fitch үзжээ.
/Эх сурвалж: www.reuters.com/
Noble Group Xanadu Mines-ийн нэмэлт хувьцааэд оролцоно
Xanadu Mines-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох Noble Resources International нь тус компанийн нэмэлт гаргаж буй хувьцаанд хөрөнгө оруулахаар болсоноо баталгаажууллаа. Ийнхүү татсан хөрөнгө оруулалтаа Хармагтай төслийг худалдан авах үед төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлөх, Хармагтай болон Оюут-Улааны зэс-алтны төслийг хөгжүүлэхэд зарцуулах юм.
/Эх сурвалж: www.noodls.com/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!