Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ын онлайн дэлгүүр Орост түр хаагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг

ОХУ-д өчигдөр санхүүгийн том савалгаа үүсч нөхцөл байдал тодорхойгүй болоод байгаа билээ.

Тэгвэл Apple компаний онлайн дэлгүүр Орос дахь хуудсаа түр хаажээ. Энэ нь рублийн ханшийн огцом өөрчлөлттэй холбоотой.

Одоогоор веб сайтын нүүрэнд "удахгүй дахин ажиллаж эхэлнэ" гэсэн мэдээлэл байрлуулжээ.

Apple-ын талаас "бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг эргэн харах хэрэгтэй болсон тул түр зогсоосон" гэж мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Bloomberg