Францын Парис хотод худалдаагаар гадаадын иргэний өмч болоод байгаа XVII зууны соёлын өвийн дээж бүтээл Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн Ногоон Дарь эхийн баримлыг нэхэж эх орондоо буцаан авах талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийв.
Засгийн газрын өмнөөс тус яам шүүхэд хандах болжээ. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулахаар болсон байна.
Мөн франц хэлтэй орчуулагч хөлслөх шаардлагатай байгааг сайд Л.Гантөмөр мэдэгдсэн. Хууль бусаар гаргасан асуудлыг хөндөж цагдаагийн шалгалтыг ч хил дамжуулан хийхээр болж.
Соёлын өвийг хил дамжуулан худалдаалахын эсрэг Олон улсын конвенцийн дагуу ажиллах болсныг энэ үеэр ярьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!