Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч дэд проф. Экрэм Калан, Туркийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас оруулж ирсэн цаа бугануудыг Монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөв.
Элчин сайд Мурат Карагөз ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Монголын хөгжил дэвшилд оруулж байгаа Туркийн дэмжлэгийг онцлоод хоёр улс хоорондын түүх, соёлын уялдаа холбоог дурдлаа.
Мөн тэрээр, ТИКА-гийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлоод энэхүү үйл ажиллагаа нь БНТУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэрээр Туркийн 76 сая иргэдийг төлөөлөн ийнхүү Хөвсгөлчүүдтэй мэндчиллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!