Залилан, авлигын хэрэгт нэр холбогдоод байсан “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнгөрсөн баасан гарагт болж, шийдвэрээ гаргажээ.
Шүүх хурлаас Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял ногдуулсан бол эл хэрэгт холбогдсон Н.Баттулга, Н.Дамдиндорж нарт мөнгөн торгууль ногдуулсан байна.
Мөн Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэрийг шүүх гаргажээ.
Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаа.
Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж сэжиглэж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|