Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарыг маргааш шүүнэ

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг
"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Н.Хурц, Баттулга нарын таван хүнд холбогдох шүүх хурал маргааш Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 09:00 цагт болох гэж байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1, 111.3-т зааснаар хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэх, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт буруутган шүүхээр болоод байгаа юм.

Анх тэдэнд залилангийн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад залилангийн гэх зүйл ангийг хасчээ.

Тодруулбал,

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.доллар залилсан гэж хэрэг үүсгээд байсан юм.

Харин маргааш болох шүүх хурлаар хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдын өмчийг авахыг завдсан, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх хэргээр буруутган шүүх юм.

Зураг