Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Буяндорж нарыг хорихоор болжээ

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж

Ноёд группийн захирал Г.Буяндорж, н.Хурц, н.Баттулга нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 08.30 цагт дүүргийн Эрүүгийн I шүүхэд эхэлсэн. 

Шүүх хуралдааны үеэр  шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд тэдний хүсэлтийг  хэлэлцэж,  шүүх хуралдааныг энэ сарын 30-ныг хүртэл хойшлуулахаар болсон байна. 

Түүнчлэн Г.Буяндорж нарын зургаан хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорихоор болжээ. Г.Буяндорж нарыг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхээр хууль бус шийдвэр гаргуулсан. Бусдыг залилж 1,2 сая ам.долларын хохирол учруулсан. 

Мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгаж, эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Б.Гомбо

Зураг