Өнөөдөр Улаанбаатар хотод үүл багасна. Шөнөдөө бага зэргийн цас орно.
Энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос 7-12 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 21-23 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Маргааш зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 19-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ.
Мөн энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна хэмээн Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээлж байна.
Ойрын өдрүүдэд цасан шуурга тавьж:
Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!