Хонхон цэцэг, хос хунгийн зургаар хайраа илэрхийлдэг “Дурсгалын дэвтэр" гэдэг ганцхан фейсбүүк хуудастай тэртээх өдрүүдэд, лайк горьддоггүй тэр л дэвтрээс сэтгэлийн үнэн жинхэнээсээ ханхалдаг байж.
Эрх чөлөө үнэгүйдэхүйн хэрээр хүмүүс цахим хуудсаа өөрийнхөө дарсан зургаар л дүүргэх болж.
Амьд байгалийг л биширсэн голдуу зургаа харандаан будгаар будчихаад, өөрийнхөө зургаар биш, цэцгэн насаараа амилуулсан тийм л даруухан дэвтрийн хуудас шарлаж хоцорсон үеийг санах тусам дэлхий ээж хилэгнэх шиг...
"Аварга их орчлонгийн өмнө
Алгаа тосонхон бй гуйлга гуйж байна.
Алив мадад эрх чөлоө гэгчийг
Арван мөнгөний дайтай ч гэсэн хайрла!
Танхай найрагч хүртэл эрх чөлөөг ингэж гуйж байсан.
Эдүгээ харин эрх чөлөө үнэгүйдэхүйн хэрээр хүмүүс цахим хуудсаа өөрийнхөө дарсан зургаар л дүүргэх болж. Урдаас, дээрээс хажуугаас, доороос... Хүссэн газрынхаа зургийг хүссэнээрээ дарна.
Хүсээгүй “но"-той зургаа авахгүй. Яасан их зав, яасан их эрх чөлөө вэ. Ингэж “сельфийдлээ” гээд хувь заяаа өөрчилсөн хүн нэг ч байхгүй л болов уу.
Тэгтэл эрх чөлөө нь цаламдсан чүмүүс л ийн сельфийдэж суудаг биш дэлхий ээж минь ч бас өөрийнхөө ‘сельфи”-г хүн төрөлхтөнд харуулсаар байна. Бидний анхаарч үзээд, сэтгэгдэл үлдээх ёстой сельфи” энэ л баймаар...
Хавтгайн диаметрийг нь 12760-хан километр диаметртэй дэлхий од сансар огторгуйд ердөө хумхийм тоос мэт өчүүхэн. Харин ийм жижигхэн од оггоргуйн солирон шуурганд дэлхий хэзээ ч өртөж мэдэхээр байгааг солир судлаач эрдэмтэд толгой сэгсрэн шагширч байна.
Үлэг гүрвэл л дэлхийд ноёрхож байсан үед зорчигч тээврийн онгоцноос хэдэн арав дахин их хурдтай солир дэлхий одыг ирж мөргеөд үлэг гүрвэлийн эринийг нэг мөсөн дуусгасан.
Харин хүмүүс бид үлэг гүрвэлээс том, тийм мундаг оршихуй мөн бил үү?
Цөмийн пуужин, сансрын хөлөг ашиглан ирж яваа солирын аюулыг зайлуулж байсан удаатай. Урьдчилан анхааруулах систем азаар хөгжсөн ч гэсэн энэ тоног төхөөремжинд ажиглагдахааргүй бага диаметртей солир үнэндээ сансарт цасан шуурга мэт шуурсаар байна.
Дэлхий солирын аюулд сүйрчихээгүй байгаа нь та цасан шуурган дундуур явахад хүрмэн дээр чинь цас тогтохгүйтэй л адил ховорхон бас азтай үзэгдэл байна аваад үзвэл гээд бод доо.
Дэлхий ээж минь солирон шуурганаас аз өрсөн зугтах зуур фейсбүүк хуудас залуусын “сельфи”-нд л дарагдана...
Бид нэг нартай, эх дэлхий гэртэй... гзж дайны сүүдэр туссан он цагуудад энх тайвныг эрхэмл эсэн үеийн хүүхдийн дуу байх. Гэвч хүний дэлхийг дулаан илч, гэрлээрээ ивээж байдаг ганцхан нартай улс бид биш ээ. Нэг нарыг зулай дээрээсээ төөнүүлж нэг нарыг хөл дороо гишгэдэг улс.
Нэг ёсондоо манай Монголчууд “хоёр нарны хооронд өдөр хоногийг өнгөрөөж байна” гэж ярьдаг нь ортой. Дэлхийн дотоод цөмд 6000 градусын халуун хайлмал буцалж байгааг хүн төрөлхтөн бид мартсан бололтой.
Дээр нь гишгэж байдаг тэр нар хэзээ гарч ирэн халуунаараа цөлмөхийг хэлж мэдэхгүй ч энэ талаар дэлхий ээжийн “сельфи” дэндүү ихийг өгүүлж байна.
Өөр хоорондоо газар доорх нараар холбогдсон галт уулууд ихээр идэвхжиж байгааг эрдэмтэд бас хөмсөг зангидан хүүрнэж байна.
Нэг нь идэвхжихэд нөгөө нь бас идэвхжих магадлалтай “нэг нэгнээ нудраад” л сэрээчиж мэдэх галт уулууд газрын судлаар холбогдсон газар дээгүүр алхаж байгаа хүн төрөлхтөнийг газарт булсан тэсрэх бөмбөгөн дээр хэзээ ч гишгэчихэж мэдэх дайны жилийн цэргүүд л гэмээр...
“Өнөтэй сайхан өвөл болох нь ээ” гэсэн билэгтэй үгний цаана ямархан аюул отож байгааг бид бас л мэдэхгүй. Яг үнэндээ идэр есийн хүйтэнд нь ч нэхий дээл халуудмаар өдөр хоногууд тийм ч сайхан мэдээ биш юм. Цаг уур судлаачдын үзэж байгаагаар дэлхийн температур өнгөрсөн мянгантай харьцуулахад хавьгүй нэмэгдсэн аж.
Цаг агаарын энэхүү огцом, хурдацтай дулаарал нь нь дэлхийд нүүрлэж буй цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн нэг шалтгаан болоод зогсохгүй:
Ийм метан нь далайн гүний мөстэй нийлж, мөс хайлж усны температур нэмэгдэхэд мөсний дээрх даралт буурвал метан хий чөлөөлөгдөж агаарт дэгдэнэ.
Энэ үед эзэлхүүн нь 170 дахин тэлж агаарын метаны хэмжээ үлэмж нэмэгдэн дэлхийн дулааралт илүү эрчимтэй явагдах аж. Цаг агаарын энэхүү өөрчлөлтийг тогтоон барих боломж харин байхгүй...
Аз болоход бидний Монгол цөмийн зэвсэгийн статусгүй улс. Яг үнэндээ үүгээр нэг их бахархаад байх юм алга.
Дэлхийн 200 шахам улсын ихэнх нь энэ зэвсгийг нөөцөлсөн байхад бид хэрэглэхгүй байлаа гээд нэг дээвэртэй хүн төрөлхтөний хувьд ялгаагүй түгшүүр дагуулна.
Монгол цөмийн зэвсэгийн статусгүй улс.
Цөмийн зэвсгийн хаягдал манай улсад асгана асгахгүй гэдэгт л зовоод байх болохоос дэлхий дээрх байгалийн нөөц уран нь уранаар хийсэн цөмийн зэвсгээсээ бага байгааг, цөмийн дайн гарахгүй байсан ч, уран өөрөө идэвхжиж дэлбэрдэг гэдгийг бид тоохгүй байна.
7 тэрбум гаруй хүн бүгд нэг сэтгэлээр “ Цөмийн зэвсгээр яах юм бэ хө. Хэдүүлээ хийсэн бүх зэвсгээ устгацгаая” гэж мянга хашгирлаа ч устгаж дийлэх уран нэгэнт алга болжээ. Яана гэсэн үгүү...
Тагтаа дарцаг хоёроор энх тайвнаа бэлгэдэж ирсэн тэртээх өдрүүдэд бидний Монголчууд “Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш” гэсэн шиг даруухан “сельфи”-тэй байж. Дэлхий ээж ч бас бидэн шиг өөрийгөө “сельфийдсээр”...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!