Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт үйлдвэр бүх ажилчдаа 500 мянган төгрөгөөр шагнана

Г.Зул
2014 оны 12 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед зарим аж ахуйн нэгж, байгууллага шинэ жил тэмдэглэхгүй хэмээн мэдэгдэж байна.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хямралд өртөөгүй юу, өртсөн ч улсын үйлдвэр болохоор тоогоогүй юу. Шинэ он солигдох мөчид ажилчдаа шагнаж, мөнгөөр бороо оруулахаа “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал нь амалжээ.

Тэрээр энэ сарын 9-нд гурван сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй хүн тус бүрт 500 мянган төгрөгийн нэмэгдэл хөлс олгохыг тушаасан байна.

 

Уг нь “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хэмнэлтийн бодлого баримтлан ажиллаж, үйлдвэрлэлийн орлого, үр ашгийг бодитойгоор нэмэгдүүлж, өртөг зардлаа бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм.

Зураг