Компани Ази дахь стратегийн хамтрагчтайгаа хамтран уг хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөжээ.Нэгж хувьцаа бүрийг 0.058 ам.долларын үнэтэйгээр нийт 62 сая ширхэг хувьцааг гаргаж TBF Capital Management Group-т худалдах юм.
Ингэснээр TBF нь компанийн нийт хувьцааны 19.75 хувийг эзэмших юм. Энэхүү үнийг 12-р сарын 5-аас өмнөх арилжааны таван өдрийн жигнэсэн дунджаар тооцжээ.
Хувьцааны арилжаа 2015 оны нэгдүгээр сард хийгдэхээр төлөвлөгдсөн ба уг хөрөнгө оруулалтыг Prophecy Coal-ийн төслийг хөгжүүлэх болон ажлын капиталын зориулалтаар ашиглах юм.
Эх сурвалж: Marketwatch
Haranga Resource-н томоохон хувьцаа эзэмшигч нь Lippo China Resources болно
Lippo China Resources нь Haranga Resource-ийн 357,300 австраль долларын хувьцааг худалдан авахын зэрэгцээ нэмж гарах 1.4 сая ширхэг хувьцааг худалдан авахаар болжээ.
Ингэснээр Lippo China Resources нь Haranga Resource-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох юм.
Lippo China Resources нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ашигт малтмлын хайгуул, олборлолтын бизнес эрхэлдэг.
Эх сурвалж: Miningbusiness
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|