Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Салют, динамит ашиглахгүй байхыг анхаарууллаа

Б.Энх
2014 оны 12 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирэх галын дуудлага сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ. НОБГазар өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд гал түймрийн 20 орчим дуудлага хүлээн авсан байна.

Энэ тухай НОБГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаагаас тодрууллаа.

-Орон байр шатсан дуудлага сүүлийн үед нэмэгдэх болсон гэж дууллаа. Энэ талаар тодруулаач?

-Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгддэгтэй холбогдуулан пийшин зуух, яндангийн галын аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гарсан гал түймрийн тоо өсөх хандлагатай байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирэх галын дуудлага сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд галын 20 дуудлага ирсэн. Гал түймрийн улмаас гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Бага насны хүүхдийг харах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

-Ахуйн гал юунаас болж байна вэ?

-Иргэдийн гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангаагүй, санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй.

Иймд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй, яндангаа шатамхай биш материалаар дулаалах хэрэгтэй байна.

Тэгээд зогсохгүй тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн унтраагаагүйгээс, галтай үнс, нурмыг ил задгай асгаснаас болж гал гарах тохиолдол олон байна.

- Нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан пиротехникийн хэрэгслийн худалдаанд ямар хяналт тавьж ажиллаж байна?

-Нийслэлийн Онцгой байдлын газраас томоохон зах, худалдааны төвүүд болон иргэдийн гар дээрээс худалдан борлуулж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнд тавих хяналтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна. Иргэдийг энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Зураг