Шинэ жилээр олныг хамарсан арга хэмжээнүүд олон болдог.
Энэ үеэр хугацаа дууссан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
Шинэ жилээр хугацаа дууссан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй.
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсч үржсэн байж болзошгүй байдаг.
Тиймээс хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх нь чухал юм.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэйг хуульчилсан байдаг.
Та эрхээ эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!