Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Чингисийн талбайн урд хэсэгт мөсөн гулгуурын талбай байгуулахаар болжээ.
Чингисийн талбайн урд хэсэгт мөсөн гулгуурын талбай байгуулахаар болжээ.
Уг ажлыг энэ сарын 13-ны дотор хийж гүйцэтгэхийг нийслэлийн Захирагчийн албанаас үүрэг болгосон.
Харин 15-нд төв талбайд байрлуулсан сүлд модны гэрлийг асаах ёслолыг зохион байгуулах юм.
Түүнчлэн аливаа баяр ёслолын үеэр төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байдаг учраас нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд шинэ жилийн уур амьсгалыг бий болгож, тодорхой арга хэмжээ авахыг ЗДТГ-уудад нийслэлийн Захирагчийн ажлын албанаас үүрэг болгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!