Британийн Ерөнхий сайд Д.Камерон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн захидал ирүүлэв.
Д.Камерон захидалдаа:
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол, Британий түүхэн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлэв.
АСЕМ-ын 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг итгэл төгс харж буйгаа тэмдэглэхийн сацуу Олон улсын энхийг сахиулах үйлсэд Монгол Улстай цаашид ч хамтран ажиллах, АСЕМ-ын 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!