Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Кара омгийн залуус

Б.Даваахүү
2014 оны 12 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ зураг Дэлхийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Sony World Photography Awards-2014” наадмын “Хүмүүс” төрөлд шилдгээр шалгарсан юм.

Тус наадмыг 2007 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд 166 орны гэрэл зурагчин 144 мянга гаруй зургаа ирүүлжээ. Шилдгийн шилдгээр шалгарсан гайхалтай зурагнуудаас Эфиопын Омо голын хөндийд амьдардаг Кара омгийн залуусын зургийг онцлон хүргэж байна.

Энэ зургийг АНУ-ын зурагчин Луис Портер авчээ. Тэрбээр шагнал гардах мөчдөө “Миний бүтээл шилдгээр шалгарсанд үнэхээр итгэж өгөхгүй байна. Кара омгийн аж байдал, амьдрах ухаан үнэхээр гайхалтай” хэмээн ярьсан байдаг юм билээ. Бидний амьдарч буй дэлхий ертөнцжилээс жилд хөгжсөөр байгаа ч зарим улсад зэрлэг омгууд байсаар байгаа юм.

Гэрэл зурагчин Луис Портер манай гаригийн хамгийн цөөн хүн амтай Омо голын хөндийд энэ зургийг авчээ. Энд Африкийн хэлний дөрвөн том бүлгээр ярьдаг хүмүүс амьдардаг бөгөөд 20 гаруй омог байдгийн нэг нь Кара юм. Омгуудын зарим нь хэдэн арван мянган хүн амтай байхад зарим нь 500 ч хүрэхгүй хүмүүсээс бүрдэх явдал байдаг бөгөөд Карагийн хувьд 1000-3000 хүн амтай гэсэн тооцоо байдаг юм байна. Омог бүхэн өөр өөрсдийн гэсэн өвөрмөц соёлтой.

Африкийн хэлний дөрвөн том бүлгээр ярьдаг хүмүүс амьдардаг бөгөөд 20 гаруй омог байдгийн нэг нь Кара юм. 

Кара омгийн хувьд нэгэн өвөрмөц онцлог нь бие дээрээ зураг зурах явдал юм. Омо голын хөндийд орших ихэнх омгууд ямар нэгэн ёслолд бэлдэхдээ бие болон нүүрэн дээрээ шохойгоор зурдаг. Шар чулуу, улаан төмрийн хүдэр зэргийг хольж, зургийн хэрэгсэл болох шохойгоо бэлддэг ажээ.

Тэднийг аж амьдралынх нь хувьд хагас нүүдэлчин ард түмэн гэж хэлж болох юм. Омгийн байрлаж буй газарт 20-30 урц байх бөгөөд ямаа, үхрийн хашааг барьж, амуу тариа, эрдэнэ шиш, вандуй, хулуу зэргийг тариалдаг байна.

Хувцасных нь тухайд гэвэл эрчүүд нь даавууг бэлхүүс хэсгээрээ ороон нэг мөрөн дээрүүрээ давуулан уядаг бол эмэгтэйчүүд нь үхрийн ширээр хийсэн банзал өмсдөг аж. Мөн эрчүүд нь үргэлж үсээ хусдаг бол эмэгтэйчүүд нь үсээ олон хэсэг болгон сүлждэг бөгөөд аль ч хүйсийн хүмүүс гоёл чимэглэлийг зүүж гангардаг байна.

Зураг