Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн Газрын шинэ сайд нар тодорч эхэллээ

Б.Ану
2014 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөртөө багтаж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн Газрын шинэ бүтцийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. 

Шинэ бүтцээр Засгийн Газар 14 яамтай 17 сайдтай байхаар болсон гэж зарим эх сурвалж мэдээллээ. Өчигдөр МАХН Засгийн Газарт орохгүй гэж мэдэгдэж байсан бол үүнээсээ буцаж байгаа бололтой. 

Тиймээс ч  АН-ын бүлгээс өнөөдөр Иргэний Зориг Ногоон нам, Шударга ёс эвслийн зүгээс АН-тай хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор баталгаажуулсан талаар мэдээлсэн билээ. 

Тэд засагтаа үлдэхээр бол Засагт Тэргүүн Шадар сайдын орон тоо нэмэгдэж 18 болж магадгүй гэнэ. Мөн МАН-д хуваарилагдаад байгаа 7 яамнаас нэг нь хасагдаж 6 яамыг хариуцуулах бололтой. 

Шинэ танхимд АН-8, МАН-6 эсвэл 7 яам, МҮАН-1, ИЗН-1 хуваарилагдаж байгаа бол МАХН засагт орвол 2 яамтай болох гэнэ. 

Харин шинэ Засгийн газарт МАН, АН болон бусад намаас дараах хүмүүс сайдаар томилогдохоор тохироо хийгдсэн байна. 

ХУВИЛБАР 1

  1. С.Бямбацогт, У.Хүрэлсүх -  Монгол Улсын Тэргүүн шадар сайд 
  2. Ц.Шаравдорж - Монгол Улсын шадар сайд  
  3. Д.Эрдэнэбат - Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын сайд
  4. Я.Содбаатар - Сангийн сайд
  5. У.Хүрэлсүх, С.Бямбацогт - Эдийн Засгийн Хөгжлийн сайд
  6. Д.Дорлигжав - Хууль зүйн сайд
  7. Д.Цогтбаатар - Боловсролын сайд
  8. Д.Оюунхорол - Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд
  9. С.Эрдэнэ - Хөдөлмөрийн сайд
  10. Л.Пүрэвсүрэн - Гадаад харилцааны сайд
  11. Л.Жамбалжав –Эрүүл мэндийн сайд 
  12. Ц.Оюундарь - Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд
  13. С.Оюун - Байгаль орчны сайд
  14. А.Гансүх - Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайд
  15. Л.Түвдэндорж -  Батлан хамгаалахын сайд
  16. М.Энхсайхан - Уул уурхай, Эрчим хүчний сайд 
  17. Ц.Сандуй -  Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд