ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амарсайханы тоглосон Холливудын кино маргааш нээлтээ хийнэ

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

МУСТА, жүжигчин Б. Амарсайхан маргааш Нью-Йоркийн алдарт "Broadway" дахь "АМС Loews" театрт болох "MARCO POLO" киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

Тэрээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авчээ.

Жүжигчин Б.Амарсайхан "Netfilx"-ын бүтээсэн "MARCO POLO" хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин юм.

Энэ түүхэн кино 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох гэнэ.



Дашрамд сонирхуулахад жүжигчин Б.Амарсайхан тоглосон киноныхоо нээлтэд төрсөн эгч "Өгөх өдөр" ТББ-ын тэргүүн Б.Баярсайханы хамт оролцохоор Ныо-Йоркийг зорьжээ.

Зураг