ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төвд бурхан 45 сая доллар хүрчээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадын тэрбумтан Лю Ичянь өнгөрсөн долоо хоногт Хонг Конгт болсон Кристигийн дуудлага худалдааны үеэр нэгэн урлагийн бүтээлийг худалдаж авлаа.

Энэ нь 15 дугаар зууны Төвдийн торгон дээр дүрсэлсэн бурхны хөрөг бөгөөд 348 сая Хонг Конг доллар буюу 45 сая орчим ам.доллар хүрчээ.

Дөрөвдүгээр сард Лю Хятадын хаадын ордны шаазан аягыг 214 сая Хонг Конг доллараар авч Хятадын урлагийн бүтээлүүдийн дээд амжилтыг тогтоогоод байснаа ийнхүү шинэчиллээ.

Тэр эдгээр ховор бүтээлүүдийг Шанхай дахь хувийн музейдээ хадгалах гэнэ.

Уг Буддын шашны шүтээн нь 3.35 x 2.1 метр хэмжээтэй бөгөөд дуудлага худалдаанаас өмнө 80 сая Хонг Конг доллараар үнэлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg