Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн мисст оролцсон Монгол бүсгүйчүүд

Ч.Гантулга
2014 оны 11 сарын 29
Зууны мэдээ

Манай улс 2005 оноос анх миссийн тэмцээнд оролцож эхэлсэн. Эх орныхоо нүүр царай болж. гоо үзэсгэлэнгээ дэлхййд гайхуулсан миссүүдийг танилцуулж байна.

Г.Хонгорзул-2005 он

 

 

Тэрээр эх орноо төлөөлөн анх дэлхийн миссийн тэмцээнд оролцсон. Тухайн үед Г.Хонгорзул 16 настай байв. Тэрээр загвар өмсөгч Д.Цолмонгийн шавь юм.

Э.Сэлэнгэ-2006 он

 

 

Дэлхийн мисст оролцогчдоос хамгийн дуулиантай нь Э.Сэлэнгэ. 17 насандаа загварын ертөнцөд орж ирсэн түүнийг их төлөв гадаадын сайтуудаас бид олж хардаг. Порно сайтад бичлэг нь түгж, хараалын үгтэй яриа нь “youtube’’-д байршсан ч мэргэжлийн хувьд түүнийг чадвартай гэж загварынхан дүгнэдэг.

 

Г.Оюунгэрэл-2007 он

 

 

“Азийн хатан хаан” өргөмжлөлт Г.Оюунгэрэл өдгөө ээж болсон. Хувийн агентлаг байгуулж, загварын ертөнццөө үнэнч гэдгээ нотолсон түүнийг “Гоёл” наадамд “одгүй” гэдэг.

Түүнийг загварын карьериас нь илүү хувийн амьдралаар нь хүмүүс сайн таньдаг ч Монголд анх удаа загварын “Gorgeous Gerlee” DVD гаргаж, “Торго” салонд багшилж байсан гээд яривал баялаг намтартай нэгэн.

А.Сарнай-2010 он

 

 

А.Сарнай энэ бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт гаргасан гавьяатай нэгэн. Тэрээр “Miss world"-ийн шилдэг 20 бүсгүйн нэгээр шалгарсан юм. Мөн 2008 онд “Дэлхийн оюутан мисс”-ээр шалгарч байв. Тэрээр эх орноосоо илүү  гадаадад амьдарч, боловсролдоо анхаарахыг хүсдэг. Тиймээс зун л Монголдоо ирж амраад буцдаг ажээ.

Х.Баярмаа-2012 он

 

Түүнийг найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин гэдгээр хүмүүс мэднэ. Х.Баярмаа “Ton модель”, “Усны хувцастай мисс”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”-ийн шалгаруулалтын эцсийн шатанд үлдэж багагүй шуугиан тарьсан. Гэвч мисс биш жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй учир өдгөө аав, ээжийнхээ байгуулсан "Шилдэг өнгө" продакшнд ажиллаж байна. 

Зураг