• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол улсын чөлөөт бүсийн ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан зарлагджээ

ikon.mn
2014 оны 11 сарын 26
iKon.MN

Алтанбулаг худалдааны чөлөөт бүс нь 2014 оны зургаадугаар сараас байнгын дэглэмд шилжсэнтэй холбогдуулан, олон нийтийн дунд зөв зүйтэй ойлголт хүргэх, бүсийн өнөөгийн болон цаашдын хөгжил дэвшилд оюутнуудын бүтээлч сэтгэлгээг оруулах, иргэдийн дунд мэдээлэл хүргэх зорилготой “Монгол улсын чөлөөт бүсийн ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. 

Энэхүү уралдаанд их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй бүхий л оюутнууд оролцох боломжтой бөгөөд шагналын сан нь хоёр сая төгрөг ажээ. 

Эссэний хэвлэмэл хэлбэрийг ирэх сарын 1-8-ны өдрүүдэд хүлээж авах бөгөөд нэгдсэн дүнг үүнээс долоо хоногийн дараа гаргаж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах юм байна. 

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр эхний гурван байрт шалгарсан оюутнууд илтгэл тавьж, бичсэн эссэгээ танилцуулна гэв.

/Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас авна уу/

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг