Нийслэлийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн тогтоолоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автозам дээр эзэнгүй орхисон автомашиныг ачиж журамлах, түгжих ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Журам зөрчиж бусдад саад учруулан нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарыг 60-80 мянган төгрөг торгож, журамлаж байсан юм.
Харин Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар өнөөдрөөс эхлэн иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардлыг машины төрөл харгалзахгүй 55 мянган төгрөг болгожээ.
Ингэхдээ 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!