Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөх барилдсанаас Увс аймгийн харъяат бөх Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.
Гуравдахь жилдээ зохиогдож эл барилдаанд энэ цаг үед амжилтаараа тэргүүлж буй Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм.
ШӨВГИЙН 4 | |
---|---|
С.Мөнхбат у.а | Б.Гончигдамба у.г |
Ө.Бат-Орших у.х | Ц.Содномдорж у.х |
ШӨВГИЙН 8 | |
---|---|
С.Мөнхбат у.а | Б.Эрдэнэхүү а.а |
Н.Батсуурь у.арс | Б.Одгэрэл а.а |
Б.Гончигдамба у.г | Л.Цэрэнтогтох у.н |
Д.Баасандорж у.з | Ц.Одбаяр у.н |
Б.Батмөнх у.з | Б.Сангисүрэн у.н |
Ө.Бат-Орших у.х | П.Ганхүү у.н |
Ц.Содномдорж у.х | Э.Энхбат у.н |
Б.Пүрэвсайхан у.х | Ө.Даваабаатар у.х |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!