2019/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.82₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-7°
15:00
S30
-7°
16:00
S30
-9°
17:00
S29
-10°
18:00
S31
-12°
19:00
S31
-13°
20:00
S31
-14°
21:00
S31
-14°
22:00
S29
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийг хөгжлөөрөө дагуулах умард

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 21
Монголын мэдээ

Азийн цээжинд аагилах Их Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Орчин цагийн монголчууд өглөө нь эх орондоо үдэш нь Москва аль эсвэл Бээжингийн гудамжаар таваргаж явах нь тийм цаг үед аж төрж буй. Энэ утгаар нь авч үзвэл хоёр хөрш маань бидэнд тийм ч сонин биш байж мэднэ.

Ялангуяа урд хөршийн хувьд. Халаасандаа таван төгрөгтэй, гадаад паспортой л бол хил давах нь асуудал биш болоод хорин хэдэн жил болж буй учраас. Гэхдээ л цаг хугацаатай өрсөн хөгжиж буй Хятад улсад айлчлахаас миний хувьд буцдаггүй. Очих бүрийд л хадамд гарах цаг нь болсон бүсгүй пшг л зүрх сэтгэл гижигдэхийг яана. 1998 онд Бээжингийн гудамжинд мөрөө үлдээсэн. Тийн аялахдаа Улаанбаатараараа жишиж хөглөж явснаа Бээжинд очих бүртээ санаж инээд хүрэх нь бий.

Учир нь, галт тэрэгний төв буудалд эгнэн жагссан автобус бүр Бээжингийн төв рүү очих ёстой хэмээн өөрийнхөөрөө сэтгэн нэгэн автобус руу харайлгаж очоод суучихсан чинь байдал бишдэн хотын зах руу манайхаар бол гэр хороолол руу одох нь тэр. Сандарч тэвдээд жолоочийн дэргэд очин дохио зангаа болж байж зогсоогоод эсрэг талаас унаанд суун давхисаар Бээжингийн төв рүү орж ирээд буусан ч Элчин сайдын яамаа хаана байгааг мэдэхгүй болохоор түмэн хүний дунд эхээсээ төөрсөн янзага шиг л алмайрч орхилгүй яав гэж. Үнэндээ монгол хүн хаана ч учраа олдог доо.

БНХАУ улс алсын зорилго дэлхийг хөгжлөөрөө, боловсролоороо дагуулах чин хүсэлтэй байгаа нь илт

Тэр аягаар гайгүй хувцасласан /дипломат цүнх барьсан, костюмтай/ эрхмүүдээс “Англи хэл мэдэх үү, Монголын Элчин сайдын яам руу яаж хүрэх вэ. Надад туслаач” гэхэд газарчилж өгөх хүн таараагүй юм. Аргаа бараад оросоор ярих уу гээд ч нэмэр болоогүй. Энэ бүхнийг дурдахын учир тэр үед урд хөршийн маань жирийн иргэд гадаад хэлний наад захын мэддэггүй байсан юмдаг уу даа. Тэгвэл өнөөдөр их өөр болсон байна лээ. Хэл мэдэж байж магадгүй гэж харагдах захын залуугаас метроны буудал хаана байгааг, баруун зүүн урсгалын аль дээр буухыг асуухад л хариулах хэмжээнд очсоныг хараад их гүрэн гэж ийм л байх учиртай хэмээн магтаж л явлаа.

 

Ер нь БНХАУ хөгжлийн зөв гарцаа хэдийнэ олжээ. Шулуухан хэлэхэд, энэ улсын алсын зорилго дэлхийг хөгжлөөрөө, боловсролоороо дагуулах чин хүсэлтэй байгаа нь илт. Зургаан сарын өмнө дамжин өнгөрөхдөө буудаллаж байсан буудал маань газрын хөрснөөс арчигдаж, суурин дээр нь 21 давхар барилга сүндэрлэсэн байх жишээний. Хэдийд нь барьчихдаг байна аа хэмээн дуу алдсанаа нуух юун.

Хятадууд барилга барьж, зам тавьж, хот сууринг сүндэрлүүлж сурчээ. Ийм хурдаар хөгжвөл хотын захын шавар тагзууд хорин жилийн дараа сурах бичиг, түүхийн хуудаснаа үлдэж мэднэ. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хот дахь Хятадын Элчин сайдын яамнаас “Монголын мэдээ” сониныхонд зориулсан аялал богино хугацаатай хэдий ч хөгжлийнхөө хурдцыг бүхий л хэлбэрээр харуулах нөхщшйг бүрдүүлсэн байсныг энд онцгойлон дурьдах ёстой.

Бид тээврийн бүхий л хэрэгслээр аялсан гэж хэлж болно. Эх орноосоо агаарын хөлөг хөлөглөн мордсон бид их гүрний зүүн зүг рүү өөрөөр хэлбэл Өвөр Монголын нутгаар галт тэргээр тэндээ автобус, суудлын жижиг тэргээр зорчсон. Ийн онцлохын учир та бидний хэн нь ч аялалын хурд, тав тухыг бодон болж өгвөл агаараар сүнгэнэхийг чухалчилдаг ч чухамдаа жинхэнэ бүтээн байгуулалт гэдгийг харж чаддаггүй юм байна лээ. Тэр үүднээс анд нөхөд маань аяллыг газраар зохион байгуулсан биз ээ.

Сувдан шаргал дээлээр гангарсан Бээжин хот

 

 

Дэлхийн цаг агаар дулаарч байгаа гэдэг нь хаана ч очсон мэдрэгдэх болжээ. Талын Монголд ч, умардын нийслэлд ялгаагүй, намар авхай буцахаа мартсан мэт дулаахан, охид хүүхнүүд хөнгөн нимгэн хувцаслан шилбээ гялалзуулан гүйлдэнэ. Бээжин хот нэлэнхүйдээ шар торгон хэвнэгээр гоёсон мэт сэтгэлд дотно санагдсан. Мөнхөд ногооноороо модод сувдан шаргал өнгө дунд шигтгээ адил хараа булааж, Хятад орныг улам ч ганган хээнцэр харагдуулж байлаа.

Өдрөөс өдөрт хөгжин дэвжиж, шилэн хот болох нь үү дээ гэмээр хэв маяг руу шилжиж буй БНХАУ-ын нийслэл Бээжинд 13 сая хүн аж төрдөг гэнэ билээ. Улаанбаатар шиг хоёр тосгонтой гэж байгаа. Манайх чинь Жаргалант Гачуурт гэх хоёр тосгонтой шүү дээ. Умардын нийслэлийн түүхийн хуудсыг сөхөх хэрэг гарвал 3000 жилийн өмнөхөөс эхлээрэй.

Тодруулбал, Жоу улсын үеэс эхтэй гэж түүхийн хуудасны эхний мөрөн өгүүлсэн байх вий. Цааш нь үргэлжлүүлэх аваас та биднш: сайн мэдэх Юан гүрний үед| шинэ нийслэл байгуулагдак Дээд нийслэл хэмээн нэрийдсэк аж. Бээжин хот гэж нэрийдэх болсон тухайд анх 1403 онд Мин гүрний Ченжү хаан одоогийн Бээжин хотыг Жүди Бэйпин хэмээгээд 1421 онд улсынхаа нийслэлээ болгон дэлхий дахинаа Бээжин гэж зарласан байх юм. Тэр байтугай Чин гүрний үед ч Бээжинд нийслэлж байжээ.

Дараа нь 1928 онд Хятадын Засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсэн бөгөөд 1930 онд 1403 онд нэрлэж байсан шигээ Бэйпин гэж нэрлээд онцгой хотоор зарласан байдаг. Гэвч 1949 оны нэгдүгээр сарын 31-нд Бейпинг тайван замаар чөлөөлж, мөн оныхоо аравдугаар сарын 1-нд Бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон байна. Орчин цагийн Бээжин хотыг би хувьдаа бүх Хятадын зам харилцааны төв цэг гэх өнцгөөс харсан. Бидний буусан онгоцны шинэ нисэх буудал гэхэд л дотоодынхоо 70 гаруй хот руу шууд нислэг үйлддэг талаар самбар дээрх мэдээлэлдээ онцгойлсон байв.

Тэгвэл Хөх хот руу галт тэргээр аялахдаа Бээжингээс төмөр замаар Гуанжу, Шанхай, Харбин, Бугат, Тай Юан, Чин дау,Чин Хуан Дао, Жэ Жиэн рүү хүрэх найман гол шугамтай, Төмөр замын нийт урт нь 1069 км. Галт тэрэгний дөрвөн том буудалтай. Баруун чиглэлийн буудлаас маш олон чиглэлд аялж болохыг мэдэж авсан. Автозамын тухайд төвөөсөө тэгш өнцөгт хэлбэртэй зургаан тойрогтой. Бусад муж руу 12 салаагаар урсч гарна.

Тоймчилж хэлбэл, нийслэлийнхээ төвөөс бүх муж руугаа шууд гарч болно гэсэн үг. Бээжин ерөнхийдөө тайван амгалан боловч ганцхан манайхтай ижил нэг түгжрээд авахаараа юм юмаар баллаж тавина даа. Цаг хугацааг хийсгэж одохоос гадна таксины заалт нь гүйж өгнө. Км-ийн заалт 28-тай байсан бол 45 минут түгжрэхэд 78 болж бидний халааснаас 85 юань таксинд хөлөө амраасны төлөөсөнд гарч орхисон. Тиймээс барж ядах их мөнгөтэй биш бол метро гэдэг түгжирдэггүй, үнэ хямд унааг сонгох нь өлзийтэй гэж зөвлөх байна. Унаа уншны тухай нэг иймэрхүү.

 Кинон дээр дэлхийн багтахгүй тортой зүйл бариад машин руугаа явж байдаг амьдралыг тэндээс харж болно. 

Хотын өнгө төрхийн тухайд гайхамшигтай. Хөгжлийн хэв маяг нь Европтой л өрсөлдөнө гэнэ шүү. Шил даран сүндэрлэсэн шилэн байшингуудын донж маягийг Хятадын архитекторууд гаргасан гэж бидэнд үйлчилсэн хөтөч маань гайхуулаад амжсан. Ер нь Бээжинд хөл тавьсан гадна дотно хэн бугай ч өнөөх алдартай Шувууны үүрийг заавал үзэж, зураг хөргөө авахуулахыг чухалчилдаг гэж байна лээ. Бид ч ялгаагүй шувууны үүрэнд хөлийнхөө мөрийг үлдээдэггүй юм гэхэд дэргэд нь патиараа татуулаадахая хэмээсэн ч АПЕК-ийн зочид мордоогүй учир тэр хавийг цэрэгжсэн хамгаалалтад авсан гээд хавьтуулаагүй. Үүнд бид нэг их гутраагүй.

Бээжин биднийг хэзээд тосоод авах учраас дараагийн аялалдаа төлөвлөөд хотын зүүн захад орших “Хааны зуны ордон-И Хе Юань”-д зочилсон. Чин гүрний түүхийг өгүүлэх энэ ордон 1750 онд баригдсан, 1860 онд Англи-Францын довтолгоонд өртсөн ч гэлээ сэргээн завсарлалт, өглөө үдэшгүи арчилж тордож байдгийн буянд сайхнаараа хойч үеийнхэнд өвлөгдөн иржээ.

Түмэн наст уул, Кун мин нуур нь үзэсгэлэнтэй. Түмэн наст уулын оройд байрлах Буддын сүм уг зуны ордны хамгийн өндөр байгууламж юм. Бас нэг гайхамшигт зүйл гэвэл нуурын уснаа мөнхийн зогсоолдоо зогссон гантиг чулуун хөлөг онгоц. Уг хөлөг дээр хааны угсааныхан л гарах эрхтэй байсан бөгөөд тэд гадны элч, төлөөлөгчдийг хүлээж авдаг байсан гэж манай хөтөч тайлбарласан.

Ийн хоёр цаг шахам аялаад гарч ирэхэд нар хэдийнэ жаргаж, шөнийн Бээжин биднийг угтсан. Хөтөч бидэнд шөнийн Бээжингээ гайхуулахаар жуулчдын хошуурдаг, дэлхийн брэндүүд хаяа дэрлэн орших дүүрэг рүү авч одсон. Аль ч дэлгүүрт орсон шар толгойтнууд дүүрэн. Тэд өөрийн нутагтаа тэнгэрт хадсан үнэтэй байдаг бараа бүтээгдэхүүн нь тэнд үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх үнээр байж байхад дуу алдан шургаад орчих нь зүйн хэрэг. Кинон дээр дэлхийн багтахгүй тортой зүйл бариад машин руугаа явж байдаг амьдралыг тэндээс харж болно. Тэдний дунд монголчууд мөн л хөвж явна лээ.

x