Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах бодистой тэмцэх сургалтад 88 албан хаагч хамрагдлаа

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн гурван сургагч багшийг урьж салбарынхаа албан хаагчидад зориулсан мэргэжил дээшлүүлэх 10 хоногийн сургалтыг зохион байгуулж, өнөөдөр суралцагсдад сургалтын гэрчилгээг гардууллаа. 

Сургалтыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр явуулсан бөгөөд ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, ХСИС гэсэн байгууллагуудаас нийт 88 албан хаагч хамрагдсан байна.

Сургалтыг МБЭХТХА-ны гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Галкин Алексей Алексеевич, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Воробей Денис Александрович, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа Зарубин Антон Анатольевич нар хөтлөн явуулжээ.