Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад эргүүлийн үйл ажиллагаа явуулж, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бий болгох зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “School police-Дэвжээ” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион явууллаа.
Сүүлийн шатанд дүүргүүдээс шалгарсан долоон баг өрсөлдөж
Мөн “School police” эргүүлийг идэвхитэй сайн зохион байгуулж хэрэгжүүлж байгаа сургууль, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөлд Монголын Сурагчдын холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газрын өргөмжлөл, тусгай шагналыг олгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!