Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим лаборатори бий боллоо

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг  бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг БШУЯ-наас бэлтгэн түгээж эхэлжээ. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд  танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой юм. 

Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны http://www.meds.gov.mn/ сайт руу орж үзэх бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14.00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм байна. 

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам энэ жил  салбарынхаа мэдээллийг нэгтгэсэн  мэдээллийн  системийг бий болгоод байгаа билээ.  Ингэснээрээ  сурагч, оюутан, багш, эрдэмтэд, эцэг,  эхчүүд дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран боловсролын салбарын мэдээллийг цаг  тухайд нь авах боломж бүрдэж байгаа ажээ.