Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Халамжийн мөнгийг хугацаанд нь олгож байгаа гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй гомдол гаргаж байна гэсэн мэдээлэл өчигдөр гарсан.

Тиймээс зарим арилжааны банкуудаас энэ асуудлаар тодруулахад:

Төрийн банк, Капитрон банк, Хаан банкууд иргэдийн халамжийн мөнгө, хүүхдийн 20 мянга, жирэмсэн эхчүүдийн 40 мянга болон ээжүүдийн одонгийн мөнгийг хугацаанд нь олгож байгаа гэсэн хариу өглөө.

Санхүүжилт цаг тухай бүртээ орж ирсэн бөгөөд иргэдэд олгох тал дээр ямар ч асуудал үүсээгүй гэв. Мөн Хаан банкны зүгээс сүүлийн саруудад халамжийн мөнгө тогтвортой олгогдож байгаа гэдгийг онцоллоо.