Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Сахиусан дара эх” судар ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдэв

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын хосгүй үнэт дурсгал болох баримтат өв "Сахиусан дара эх" судрыг ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэжээ.

"Сахиусан дара эх" судар нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бүтээл.

Уг судар нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бүтээл бөгөөд дэлхийн өвд бүртгэсэн нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болсон юм.

Энэхүү судрыг БНХАУ-ын Гуанжоу хотод болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн зургадугаар ээлжит хурлаар бүртгэж авсан байна.

Тус судрыг бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Үндэсний номын сан хамтран ажиллажээ.

 

Зураг